Улсын ерөнхий прокурор хууль зөрчжээ

b12e28cbd670636dgreatУлсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өнгөрсөн дөрөвдүгээр сард Тамгын газрынхаа дарга Б.Үнэнбатыг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Ц.Арвинбуудайг томилсон билээ. Эл томилгоог хууль бус гэж үзсэн Б.Үнэнбат захиргааны хэргийн шүүхэд хандаж заргалдсаар өнөөдрийг хүрсэн юм.

Тэгвэл өчигдөр Дээд шүүхийн Иргэний танхимын шүүх хуралдаанаар Б.Үнэнбатын талд шийдвэрээ гаргажээ. Өөрийг нь үндэслэлгүйгээр ажлаас нь халсан Ерөнхий прокурорын шийдвэр хууль зөрчсөнийг тогтоож, Б.Үнэнбатыг ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалинг нь олгох шийдвэр гаргасан байна. Б.Үнэнбатын хувьд одоогоор Хуульзүйн яамны Бодлогын хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn

 

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …