Түдгэлзээтэй байгаа эрүүгийн хэргүүдийг шалгажээ

1477640472_02Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст 2016 оны эхний хагас жилийн байдлаар түдгэлзээтэй байгаа эрүүгийн хэргүүдийг шалгасан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 440 хэрэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205.1.2, 205.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 43 хэрэг, нийт 483 хэрэг шалгалтанд хамрагджээ.

Шалгалтын явцад 59 хэргийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн байсныг сэргээн шалгуулахаар Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдэд хүргүүлсэн байна.

Хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, дуусаж байгаа нийт 62 хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх зорилгоор хяналтын прокуроруудад тараан өгч шийдвэрлэлтийн талаар тухай бүр дүүргийн прокурорт танилцуулахыг даалгажээ.

Нийслэлийн дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх мэдээгээр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс 16 оргодол, 2 дугаар хэлтэс 12 оргодолтой гарсан нь бусад дүүргүүдтэй харьцуулахад 2-8-аар илүү байгаа нь Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн цагдаагийн тасагтайгаа хамтран ажиллах, оргодлыг эрэн сурвалжилж ажиллах ажлын үр дүн хангалтгүй байгаатай шууд холбоотой гэж үзэн түдгэлзүүлсэн хэргийн тоог багасгах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэргийг түдгэлзүүлэх явдлыг багасгах тухай удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдэд даалгаж прокуророос албан бичиг хүргүүлсэн байна.

prokuror.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …