Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгууллаа

1478136950_111
Говь-Алтай аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, олон нийтэд таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус аймгийн Тайшир, Дэлгэр, Дэлгэр сумын Гуулин багт 2016 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Аймгийн прокурорын туслах, Тамгын хэлтсийн дарга Т.Нансалмаагаар авахуулсан ажлын хэсэг ажиллажээ.

Ажлын хэсэг аймгийн прокурорын баталсан удирдамжын дагуу тус сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, хэсгийн төлөөлөгчийн ажлыг шалгаж, иргэдэд 2016 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургалт, хийсний гадна хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ямар арга хэлбэрээр явуулбал үр дүнтэй байх талаар санал асуулга авч ажилласан байна.

Дээрх санал асуулгын дүнг нэгтгэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд танилцуулж тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

1478136902_44455

1478136909_333

1478136876_222

prokuror.mn

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …