ШХАБЕПЗЗ-ийн хуралдаанд оролцлоо

11221-300x200Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий прокуроруудын Зохицуулах Зөвлөлийн 13 дугаар хуралдаан 2015 оны 08 дугаар сарын 27-нд Казакстан Улсын Астана хотод болж энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Магванноровын Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх ба хил дамнасан гэмт хэргүүдийн талаар ярилцсан тус арга хэмжээнд Казахстан Улсын Ерөнхий прокурор Асхат Даулбаев, БНХАУ-ын Ерөнхий прокурор, Цао Цзяньмин, Кыргыз Улсын Ерөнхий прокурор Индира Джолдубаева, ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка, Таджикистан Улсын Ерөнхий прокурор Юсуф Рахм, Узбекистан Улсын Ерөнхий прокурор Ихтиёр Абдуллаев нар болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга  Дмитрий Мезенцев, нар үг хэллээ.

Түүнчлэн ажиглагчаар Афганистаны Ерөнхий прокурор Джалала Нур Хабиб, Беларусь Улсын Ерөнхий прокурор  Александр Конюк, Энэтхэг Улсын Ерөнхий прокурор  Мукул Рохатги, Пакистан Улсын Ерөнхий прокурор  Мухаммад Вакар Ран нар оролцсон юм.

Дээрхи хуралдааны үеэр Монгол, Киргиз Улсын Ерөнхий прокурорын газруудын хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …