УЕПГ болон АНУ-ын Техас мужийн Хуулийн сургууль хооронд байгуулсан “Санамж бичиг”-ийн дагуу тус сургуулийн профессор, шүүгч JOE SPURLOCK нь прокурорын байгууллагад сургалт явуулах,прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзоригийн хамт Орхон аймагт хүрэлцэн ирж “Шүүх хуралдааны мэтгэлцээн” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгийн прокурорын газрын 30 орчим прокурорууд хамрагдсан бөгөөд хоёр орны шүүн таслах ажиллагааны онцлог, улсын яллагчийн мэтгэлцэх ур чадвар, үүрэг талаар харилцан туршлага судлаж санал бодлоо солилцсон нь сургалтыг илүү үр дүнтэй болгож, прокурор, ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлсэн ач холбогдолтой ажил болжээ.
Орхон аймгийн прокурорын газрын хамт олон профессор JOE SPURLOCK-ийг байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцуулсны зэрэгцээ ШШГЕГ-ын харьяа Хорих 437 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцууллаа.
Сургалтын үйл явцын талаар орон нутгийн Номин, Тусгал, ETV зэрэг телевидүүдэд ярилцлага, мэдээлэл өгч, Прокурорын байгууллагаас зохиож буй ажлаа олон нийтэд сурталчилан ажиллажээ.
prokuror.mn