Сум дундын 1 дүгээр прокурорын газрын албан конторын барилга барих ажил эхэллээ

12Монгол Улсын Их Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолынхавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолоор “Өмнөговь аймаг дахь сум дундын нэгдүгээр прокурорын газар”-ыг байгуулах шийдвэр гарсантай холбогдуулж, Улсын Ерөнхий Прокурорын газраас шинэ тутам байгуулагдсан тухайн прокурорын газарт ажиллах прокурор, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг хангах зорилгоор олон ажлуудыг зохион байгуулж байгаагийн дотор 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх, Өмнөговь аймгийн Ханбогд дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын албан конторын барилгыг барьж ашиглалтанд оруулах явдал юм.

Улмаар барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил хангагдан 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын албан конторын барилгын “Шав” тавих ёслолын арга хэмжээг зохион байгуулж, Ханбогд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нэхийт болон тус прокурорын газрын хамт олон, барилга барих ажилтнуудын хамт гар бие оролцжээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …