Сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ

1476782766_11111777Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудын ээлжит хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд тус прокурорын газрын прокурорууд болон Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар болон Алтай, Үенч, Цэцэг, Мөст сумдын хэсгийн төлөөлөгч нар хамрагджээ.

Зөвлөгөөнөөр Сум дундын Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн шийдвэрлэлт, анхаарах зарим асуудал болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцсан байна.

prokuror.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …