Заримдаа буруу асуулт тавьснаас болж хамгийн бат бөх харилцаанд ч цав гардаг. Тиймээс бүсгүй та хайртай залуугаасаа чухам юуны тухай асууж болохгүй вэ гэдгийг мэдсэн байхад илүүдэхгүй.
Юуны түрүүнд та хайртаасаа
- Энэ даашинз намайг тарган харагдуулж байна уу?
гэсэн асуултыг огт асуух хэрэггүй. Энэ бол найз залуугаасаа асууж болох хамгийн тэнэг асуулт. Яагаад гэвэл, бүх эрчүүдэд өөртөө итгэлтэй эмэгтэй таалагддаг. Харин энэ асуулт таны өөртөө итгэлгүй байгааг нотолж буй. Иймд энэ асуултыг түүнээс өөр хэн нэгэн, тухайлбал ээж, найз бүсгүй эсвэл стилистээс асуу.
- Чи юуны тухай бодож байна?
Энэ асуултын хамгийн түгээмэл хариулт нь “ Юуны ч тухай биш!”. Үнэхээр ч хүмүүс заримдаа тодорхой нэг зүйлийн тухай биш харин энэ ертөнц дээр байгаа бүх л зүйлийн тухай бодох зуршилтай байдаг. Энэ асуултыг ойр ойрхон тависнаар түүний юу ч үл илэрхийлэх харц эсвэл түүний бодлыг тааж мэдэх хүсэл таныг шаналган зовоохоос өөр тусгүй байх болно.
- Хэрвээ чи миний найз бүсгүйчүүдээс хэн нэгнийг нь үнсэнэ гэвэл хэнийг нь сонгох вэ?
Тэр хэний ч нэрийг нэрлээгүй байлаа гэсэн энэ асуултын хариулт таныг баярлуулна гэж үү. Үнэн хэрэгтээ бол та түүнээс, “ Надад арван сая доллар өгье гэсэн ч би хэнийг ч үнсэхгүй” гэсэн хариултыг л хүлээж байгаа. Гэтэл зарим эрчүүд худал ярих дургүй байдаг юм …
- Чи бид хоёр хэдэн хүүхэдтэй болох бол?
Хайртай хүн чинь танаас зугуухан зай барихыг та хүсэхгүй биз дээ? Мэдээж үгүй? Тэгвэл, энэ асуултыг мартах хэрэгтэй. Тэр тусмаа танилцаж, дотносоод удаагүй байх үед. Хуримлаж, хамтын амьдрал зохиох тухай яригдаагүй үед энэ асуултыг битгий яаран тавиарай.
- Хэрвээ би осолд ороод хүнд бэртлээ гэхэд чи шинэ найз бүсгүйтэй болтлоо хэр удаан тэвчих вэ?
Хэрвээ тэр иймд байдалд орлоо гэвэл харин чи хэр удаан хүлээж чадах вэ? Хайр сэтгэлийг урьдчилан тааж хэлэхийн аргагүй төдийгүй ямар ч эр хүн өөрийгөө золгүй нэгнээр төсөөлөх дургүй байдаг.
- Хэрвээ жинхэнэ “эрчүүдийн” үдэшлэгт байхад чинь яваад очвол чи дургүйцэх үү?
Мэдээж тэр, бухимдана. Та ч тун удахгүй ”нойтон хамуу” гэсэн хоч зүүх байх. Эр хүнд зөвхөн өөрийн гэсэн ажил, ярианы сэдэв гэж бий… Тэгээд ч найз бүсгүйчүүдийн дунд тэр суучихаад хов жив болгонд чинь хошуу дүрээд сууж буйгаар төсөөлөөд үз дээ.
- Чи энэ бүсгүйг ширтээд байх юм, тэр чамд таалагдаа юу?
Энэ асуулт нь чамайг өөртөө итгэлгүй байгааг дахин нотолж буй. Тэгээд ч энэ огт секси биш. Тэр түүнтэй биш харин тантай хамт байна. Тийм болохоор үл ялиг зүйл дээр хардаж, асуудал босгох хэрэггүй.
- Надаас өмнө чи хэдэн найз бүсгүйтэй байсан бэ?
Чи үнэхээр энэ асуултын хариултыг мэдмээр байна уу? Энэ танд тийм хэрэгтэй гэж үү? Харин та түүнээс өмнө хэдэн найз залуутай байсан бэ? Өнгөрсөн явдлыг өөрчилж болдоггүй. Тэгээд ч хүн бүрт өөрийн нууцлах зүйл байдаг. Иймд түүнийг таагүй дурсамж руу нь байн байн түлхэх гэхийн хэрэггүй. Дахин хэлэхэд өнөөдрийн амьдралаасаа таашаал авч сур.
- Чи хэнд нь илүү хайртай вэ? Надад уу эсвэл ээждээ юу?
Эрчүүдийн 99 хувь нь энэ асуултыг шүтээнд нь халдсан, доромжилсон гэж үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ, тэд энэ асуултад хэрхэн хариулахаа огт мэддэггүй. Яагаад гэвэл, таныг хайрлах хайр, ээж хүүгийн хайр нь харьцуулах аргагүй өөр ойлголт. Иймд үүнийг хэзээ ч харьцуулж тавьж болохгүй. Тэгэхээр энэ утгагүй асуултыг хайртаасаа хэзээ ч битгий асуугаарай.
- Чи надад үнэхээр хайртай юу ?
Энэ асуулт нь “ Би чиний хайранд итгэхгүй байна” гэсэн санааг давхар илэрхийлдэг. Харин та үүнийг хэлэхийг хүсэхгүй байгаа биз дээ. Зарим эрчүүд өөрийн мэдрэмжээ үгээр илэрхийлэх дургүй байдаг юм. Тэд үүнийг үйл хөдлөлөөр эсвэл зүгээр л дэргэд тань байж илэрхийлдэг. Энэ хангалттай биш гэж үү.
эх сурвалж: emegteichuud.mn