АНУ-д Оросын эсрэг хориг бодитоор хэрэгжиж эхэллээ

32_b2157b97279ff76cd7ccfae8ff690b26c30e8a7fАНУ-д Оросын томоохон хоёр банкны нийт 637 сая долларын активийг царцаажээ.Үүнийг АНУ-ын Сангийн яамны хүсэлтийн дагуу хийсэн гэж The Wall Street Journal –д мэдээлсэн байна.  Дээрх мөнгөн дүнд “Россия” банкны 572 сая доллар байгаа бөгөөд энэ нь дээрх банкны бүх активын 10% тай тэнцэж байгаа гэнэ. Мөн СМП банкны 65 сая доллар түүний  нийт активынх нь 2% болох гэнэ. Энэ хоёр банк АНУ-ын хориг тавьсан банк, санхүүгийн байгууллагын жагсаалтанд байгаа юм байна.

Хоригт мөн  “Газпром”, “Газпром нефть”, “ЛУКОЙЛ”, “Сургутнефтегаз”  мөн “Роснефть” компаниуд багтсан байгаа бөгөөд тэдэнд газрын тос боловсруулахад нэн шаардлагатай технолог, бараа бүтээгдхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхийг хоригложээ. Сбербанк, Банк Москва, Газпромбанк, Россельхозбанк, Внешэкономбанк, ВТБ  банкууд болон батлан хамгаалах салбарын үйлдвэрүүд мөн дээрх хоригт багтсан байгаа аж.

С.Раздук

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …