2015 оны гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт, концертын цогцолборт болох Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээний шагналын санд зориулж оросын “Алроса” компани 100 мянган ам.доллар гаргаж байгааг Оросын спортын бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Георгий Бирюсов мэдэгджээ.
“Нева мөрний эрэг дээрх оросын үзэсгэлэнт хотод Дэлхийн цомын төлөө тэмцээнийг явуулахад ОХУ-ын Спортын яам, Оросын үндэсний олимпийн хороо, Санкт-Петербург хотын Засгийн газар маш их дэмжлэг туслалцаа үзүүлж байна. “Алроса” компани нь чөлөөт бөхийн спортыг дэмждэг оросын том аж ахуйн нэгж, Оросын спортын бөхийн холбооны байнгын түнш юм, И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” тэмцээнийг жил бүр ивээн тэтгэж байгаад бид ямагт талархаж байдаг. Энэ тэмцээнд түрүүлсэн багт гардуулах “Алтан цом”-ыг саяхан Санкт-Петербург хотод ёслол төгөлдөр залсан. Тус тэмцээний билэг тэмдэг болох Матрёшка буюу оросын найгадаг ч унадаггүй, модон хүүхэлдэйг Швейцар улсын Лозанна хотод болсон сугалааны үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахад бид гардуулан өгсөн.” Гэж Г.Брюсов нэмж хэлжээ.
эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо