Сүрчиг сонгохдоо мэдээж нэгдүгээрт ямар үнэртэй вэ? гэдгийг нь эрхэмлэдэг нь тодорхой. Бүсгүйчүүд үүний дараа үнэртнийхээ сав баглаа боодлыг чухалчлан авч өөрт таалагдсанаа сонгодог. Тэгвэл эмэгтэй таныг хэрэглэж байгаа үнэртэй усны саваар чинь ямархуу ааш, зантай болохыг ч тодорхойлж болдог байна. Доорхи судлагааг сэтгэл зүйчил гаргажээ.
Уртавтар бөгөөд маш энгийн: Ажил хэрэгч, эмх цэгцтэй, тал бүрийн авьяастай бүсгүйчүүд голдуу хэрэглэдэг. Хэдий оёмсог дэгжин хувцасладаг хэрнээ хашир буурьтай хүмүүс.
Гурвалжин: Ихэвчлэн сонгодог зохиол унших дуртай болон урлагийнхан, өөрийгөө өвөрмөц стильтэй гэж илэрхийлэх дуртай бүсгүйчүүд хэрэглэдэг. Тэд мэдрэмж сайтай.
Жижигхэн: Энгийн хэлбэртэй, тод өнгийн, элдэв чимэггүй сүрчиг нь голдуу цэвэрч, даруухан бүсгүйн төлөвийг илтгэдэг. Бяцхан савтай үнэртэнд дуртай бүсгүйчүүд чамин тансаг зүйлд тэмүүлдэггүй, ажил хэрэгч, тайван, нууцлагдмал байдгаас гадна байгальд хайртай, спортоор хичээллэх дуртай байдаг.
Этгээд: Сав нь этгээд маягийн элдэв олон өнцөгтэй, талстлаг, тоглоом шиг хэлбэртэй зэрэг сүрчиг хэрэглэдэг бүсгүй наргиан цэнгээнд дуртай, олны хараанд өртөх сонирхолтой байдаг.
Дугараг: Мөрөөдөмтгий, эелдэг ааштай, уур уцаар багатай.
Дөрвөлжин: Өндөр үнэтэй гоёлын хувцас, үнэт эдлэлд дуртай. Тэд тогтвортой байдлыг үнэлдэг, нэгэн хэвийн амьдралтай.
эх сурвалж: emegteichuud.mn