Тайз дэлгэцийн бүтээлд ихэвчлэн эсрэг талын дүр бүтээж, хэд хэдэн удаа нүцгэлээд авсан жүжигчин Г.Отгонцэцэг саяхан 32 нас хүрсэн билээ. Улсын драмын эрдмийн театрын сайхан хүүхнүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог тэрбээр өдийг хүртэл үерхэж ханилсан хүнгүй, ганц бие яваа эмэгтэй. Өөрийг нь долоон жил эргүүлсэн залууд ч нүүр өгөөгүй, үнэтэй бэлэг сэлтээр сэтгэлийг нь татах гэсэн фэнүүдээсээ залхаж гүйцсэн гэж ярьдаг жүжигчин бүсгүй маань хаа очиж эротик дүр бүтээх “хоббитой” гэлцдэг нь ч оргүй зүйл биш.
Гоо сайхны нэлээд хэдэн мэс засал хийлгэсэн гэж хардагддаг ч, жүжигчин Г.Отгонцэцэг “Надад эхээс заяасан гоо үзэсгэлэнгээ эвдэх шаардлага байхгүй. Зарим хүмүүс олны танил охид бүсгүйчүүдийг царай муутай, стиль имижээ анхаардаггүй гэж шүүмжилдэг. Тэгээд цаадуул нь гоо сайхны мэс засал хийлгэж, гоёж гангалаад ирэхээр “Хиймэл энэ тэр” гэж гоочлоод эхэлдэг. Надад сайхан бүсгүйн 21 шинжээс 20 нь бий” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан нь бий. Энэ үзэл бодлоо одоо хэр нь илэрхийлдэг юм билээ.
Тачаангуй төрхтэй жүжигчин бүсгүйн элдэв янзын нүцгэн зураг хэвлэлээр цацагдаж байдаг ч, энэ удаа тэрбээр далайн эрэг дээрхи нууцлаг аялалынхаа зургийг анхлан олонд дэлгэлээ.
Б.Содон
эх сурвалж: PHOTONEWS.MN