Алга болсон 13 настай хүүгийн цогцос нь л олджээ

cayman-naib-pennsylvania8-р ангийн хүү Кайман Найб лхагва гаригийн орой алга болжээ. Түүний цогцосыг ням гаригийн өдрийн нэг цагийн орчим Пенсилваниагаас олсон байна. 13 настай Кайман Найбыг  олсон талаар Newtown хотын цагдаагийн ажилтан  Виллиам мэдэгджээ. Түүнийг цасан доор унтаж байгаа мэт байрлалтай хэвтэж байсныг цагдаагийн ажилтнууд мэдэгдлээ. Түүнийг цахим ертөнцөөр болон эрлийн багийн зуу зуун ажилчид хайж байсан юм. Түүнийг хайхын тулд шинэ пэйж хуудас нээсэн бөгөөд түүний эцэг эх нь “Миний хүү гэртээ ир. Бид дахиж чамайг хүссэн юмаа хийхийг чинь хориглохгүй бид чамд маш их санаа зовж байна” гэж пост үлдээсэн байна. Түүнийг алга болсоноос хойш утас нь асаалттай байсан юм. Мөн “ түүнийг сургуулиасаа хичээл тарснаас 30 минутын дараа гарсан гэсэн. Гэрийн даалгавараа нөхөж шалгуулахын тулд. Гэхдээ бид сургуулийг буруутгах гэсэнгүй. Тэр маш сайн хүүхэд тэр өмнө нь хэзээ ч ингэж байгаагүй. Энэ түүний ийм үйлдэл хийж байгаа анхны тохиолдол” хэмээн эцэг эх нь цагдаа нарт хэлсэн байна. Одоогоор түүний үхлийн шалтгааныг шинжилж байгаа юм.’

Б.Нарангэрэл

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …