Эмэгтэйчүүд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гаргажээ

Энэ амралтын өдрүүдтэй давхцаад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэнтэйгээр холбоотой замын хөдөлгөөнд оролцож буй жолооч тэр дундаа эмэгтэй жолооч нар нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг ихээр  гаргасан байна.

Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Баруун турууны замд Т.Ист  маркийн авто машин онхолдож  жолооч Г нь нас барсан байна.  Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 11 дүгээр сургуулийн хойд замд Т.Ландкрузер маркийн авто машины жолооч  О нь  явган зорчигч 14 настай У, есөн настай Б нарыг мөргөж гэмтээсэн байна.

Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцож байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …