Адам Левин өсвөр насандаа…

   Алдарт “Мaroon 5” хамтлагийн дуучин Адам Левинийг охид, бүсгүйчүүдийн шүтээн залуу гэхэд хилсдэхгүй биз. Тэрээр 2013 онд People сэтгүүлээс зарласан хамгийн халуухан эрчүүдийн жагсаалтыг олон зуун мянган хүний саналын илүүтэйгээр өнгөлж байсан юм. Түүнтэй нэр холбогдсон бүсгүйчүүд ч мөн адил дэлхийн алдарт одууд, супер моделууд халуухан хүүхнүүд байдаг гэдгийг уншигчид маань андахгүй биз ээ.

   Тэрээр саяхан 1996 онд авхуулсан өсвөр насны үеийн зургаа сошиал ертөнцөд дэлгэсэн байна. Энэхүү зургийнхаа тайлбарт 90-ээд оны хэв маягийн дагуу эрүүнийхээ доод сахалыг ургуулах гэж бүтэн зуныг зарцуулж билээ хэмээн бичжээ.

эх сурвалж: www.Urlag.mn

Санал болгох мэдээ

Чингис хаан үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ

Улсын хэмжээнд музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд …