Холливүүдын алдарт жүжигчин Анжелина Жоли хоёр хөхөө тайруулах мэс засалд оржээ. Өдгөө 37 настай, зургаан хүүхдийн ээж маань хөхний хорт хавдрын улмаас болж Нью-Йорк таймс эмнэлэгт өнгөрсөн дөрөвдүгээр сард хагалгаанд орсон байна.
Учир нь Жолигийн эмч түүнийг хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл 87 хувь, өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэл 50 хувь байна хэмээн оношилжээ. Тиймээс Жоли хөхөө тайруулах шийдвэр гаргаж, өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн сэтгэл санааны бэлтгэл хийсээр өнгөрсөн дөрөвдүгээр сард уг мэс ажилбарт орсон байна. Мэс заслын дараагаар түүний хөхний хорт хавдар тусах магадлал 5 хувь болж буурсан аж.
Жүжигчин Жоли энэ тухайдаа “Би эрсдлээс гарах шийдвэрээ гаргасан. Надад үүнээс өөр гарах гарц байгаагүй. Үүнийг уншиж буй эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрын талаар сэрэмжилхэд туслаж байгаа гэдэгт найдаж байна. Эмэгтэйчүүд бүр өөрийн гэр бүлийн түүхээ сайн судлаж танай удамд ийм төрлийн өвчтэй хүн байсан эсэхийг судлах хэрэгтэй. Ингэснээр та өөрийн амьдралдаа маш том сонголтыг хийхгүй байж чадах болно” гэжээ.
Дашрамд дурьдахад, Жолигийн ээж хөхний хорт хавдрын хагалгаанд дөрвөн удаа орж 56 насандаа тус өвчний улмаас нас барж байжээ. Энэ нь түүний ээжийн BRCA1 хэмээх генээр дамжин жүжигчин бүсгүйд удамшсан гэсэн үг ажээ. Мөн жүжигчин бүсгүйг эл аймшигт мэдээг дуулснаас хойш түүний хайрт нөхөр Брэд Питт үргэлж дэргэд нь байж сэтгэл санааг нь тайвшруулж байсан гэнэ.
Т.Анир.ugluu.mn