Олон улсын “Тэнгэрийн нээлттэй орон зай” гэрээний хүрээнд АНУ болон Чех улс ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр энэ сарын 9-14-ны хооронд ажиглалтын нислэг үйлдэнэ гэж ОХУ-ны Цөмийн эрсдэлийг багасгах үндэсний төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгджээ.
Ажиглалтын нислэгийг АНУ-ын “OC-135B” нисэх онгоцоор хийх ажээ.
Нислэгийн багт ОХУ мэргэжилтэн орох бөгөөд ажиглалтын багийнхан нислэгийн өгөгдлүүдийг чанд сахиж, хүлээн зөвшөөрөгдсөн ажиглалтын тоног төхөөрөмж ашиглаж байгаа эсэхийг хянана гэж Рязков мэдэгдсэн байна.
АНУ-ын “OC-135B” нисэх онгоц нь ямар ч зэвсэггүй бөгөөд гэрээнд зөвшөөрөгдсөн олон улсын ажиглалтын технологи ашигладаг аж.
“Нээлттэй тэнгэрийн орон зай” гэрээг 1992 онд Хельсинки хотод байгуулсан бөгөөд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 27 орон уг гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээнд нэгдсэн нийт 34 орны дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг хийж, улс орнуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь уг гэрээний зорилго юм. 2001 тавдугаар сарын 26-нд ОХУ гэрээнд нэгдсэн байна.