Галт тэрэг осолдож 40 хүн гэмтжээ

Amtrak Truck CrashУг галт тэрэг нь Чарлотоос Хойд Каролина хүрэхээр явж байхдаа осолджээ. Ойролцоогоор 40 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Жолоочийн хэлж байгаагаар осол гарахаар нөхцөл байдал байгаагүй гэнэ. Мөн нэгэн зорчигчийн твиттерт бичсэнээр 212 зорчигч явж байсан ба 40 хүн хөнгөхөн гэмтжээ. Галт тэрэг осолдох үед диспетчерт дхио ирсэн ч үүнийг зүгээр л түр гацсан гэж ойлгожээ. Мөн галт тэрэг хурдаа удаашруулсан байсан ч гэнэт толгой хэсэг салан уг осол гарсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн иргэд хөнгөн бэртэл авсан хэдий ч эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Жолоочийн буруутай үйлдэл үү үгүй юу гэдгийг цагдаагийнхан шалгаж байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …