Өнгөрөгч хоёрдугаар сард ажилгүйдлийн түвшин нь 5.7 хувиас 5.5 хувь хүртэл буурснаар АНУ-ын эдийн засаг 295,000 ажлын байр нэмэгдүүлсэн тухай Хөдөлмөрийн газраас мэдэгдсэн байна. АНУ нь сүүлийн 12 дахь сардаа үргэлжлэн, ажлын байрыг сар тутамд 200,000-аас дээш тоогоор нэмэгдүүлж байгаа юм. Энэ нь 1994 оноос хойш ажлын байрыг нэмэгдүүлж буй хамгийн урт хугацаанд тооцогдож байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийн байдал ажиглагчдын таамагласнаас өндөр байгаа нь мөн ам.долларын үнэ өсөхөд нөлөөлж байгаа аж. Зах зээлүүд идэвхжиж, хөдөлгөөнд орсноор Холбооны нөөцийн сан энэ оны зургадугаар сард хүүгийн ханшийг нэмэгдүүлэх боломжтой юм.
Хөдөлмөрийн газраас мэдэгдэж буйгаар, ажлын байр хамгийн их нэмэгдэж байгаа салбарт барилга, эрүүл мэндийн халамж, тээврийн салбар багтаж байгаа аж.