Ангараг гаригт далай байсан нь тогтоогджээ

11050880_404987366327450_22454274_nНАСА-гийн ( Үндэсний Агаар Сансрын Захиргаа) эрдэмтэд Ангараг гаригт хийсэн зургаан жилийн судалгааны үр дүнд тэнд далай байсан гэсэндүгнэлтэд хүрсэн байна. Судалгааны үр дүнг Science сэтгүүлд нийтэлсэн аж. Энэхүү улаан гаригт байсан далай дэлхий дэх Хойд мөсөн далайн хэмжээтэй ойролцоо болох нь тогтоогджээ. Тэрвээр Ангараг гаригт далай байсныг батлах юм бол эрдэмтэд судлаачдад тэнд байсан эртний амьдралын эх үүсвэрийн талаар мэдэж авах онцгой боломж нээгдэх юм байна. Гэсэн хэдий ч АНУ-ын бусад шинжээчид тус судалгаанд хэтэрхий эрт дүгнэлт гаргаж болохгүй гэдгийг хэлжээ. НАСА-гийн эрдэмтэд Ангараг гаригийг олон жилийн өмнөөс тууштай судалж эхэлсэн. Тэдний хувьд ирэх 10 жилд Ангараг гаригт хүн нисгэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Н.Тилеген

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …