Гана улсад 1 тэрбум ам.долларын зээл олгоно

  32_0d7457b2b41edf39411df9ea91e4778eef78c1ccОлон Улсын Валютын сан эдийн засгийн нөхцөл байдлыг нь сайжруулах арга хэмжээ авах хэлэлцээрийг Гана улстай байгууллаа. Инфляци, төсвийн алдагдал, өсөлттэй тулгараад байгаа засгийн газрын алдаа дутагдлыг яаралтай засч сайжруулах шаардлагаар хэдэн сарын турш зөвлөлдсөний эцэст гурван жилийн хугацаатай уг гэрээг байгуулж байгаа юм. Гана улсын эдийн засаг нь алт, какао болон газрын тосны экспортын дэмжлэгээр жил тутамд 8 хувиар тэлдэг аж. Гэсэн хэдий ч 2014 онд бараа бүтээгдэхүүний үнэ унаж, валютын ханш нь суларснаар тус улсын эдийн засаг 4.2 хувь хүртэл буурсан байна. Гана улсад нүүрлээд буй эдийн засгийн хямрал нь юун түрүүнд эрчим хүчний хомсдлыг бий болгож байгаа юм. Ерөнхийлөгч Жон Драмани Махама парламентад хандан үг хэлэхдээ, тэрээр тэднийг удирдахаас илүүтэй алдаа дутагдлыг нь засч, сайжруулж ажиллана гэдгээ мэдэгджээ.

Ирэх дөрөвдүгээр сард албан ёсоор хэрэгжиж эхлэх уг гэрээ ёсоор Олон Улсын валютын сан нь Гана улсад 940 сая долларын зээл олгох аж.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …