Өнгөрсөн оны тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө БЗД-ийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хадны эцэст орших “Хар хошуу” гэх уулын орой дээр хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэргийн шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр энэ сарын 27-ныг хүртэл хойшилжээ.
Сэжигтэн Б овогтой И нь 2014 оны тавдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9-р хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн үүний гадна хамт явсан иргэн Х-г гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
эх сурвалж: zaluu.com