Аляскагийн өвлийн уламжлалт наадам эхэллээ

32_f5e0893afe823399fb659c3efa918dcb1547aac1

АНУ-ын Аляск мужийн уламжлалт өвлийн наадам эхэллээ. Энэхүү сонирхолтой тэмцээнд 2,5 мянган орчим хүн хүн оролцдог бөгөөд амьтан ба хүний цасан дээрх уралдаан тэмцээнийг сонирхож Анкориж хотод мянга мянган үзэгчид цугалдаг аж. Арван өдрийн турш үргэлжлэх энэхүү уламжлалт баярыг 80 гаруй жилийн өмнө зохион байгуулсан байна. Тэр үед, цана, тэшүүр, мөсөн хоккей, сагсан бөмбөг, бокс зэрэг спортын төрлүүдээр аварга шалгаруулахаас гадна нохойн тэргээр уралддаг байсан. Цаг хугацаа өнгөрч одоогийн энэ баяр спортын үйл явдал гэхээсээ илүүтэйгээр хүмүүст баяр баясгалан өгөх зугаа цэнгээний баяр болсон аж.

 эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …