Г.Алтанхүүгийн хэргийг маргааш хэлэлцэнэ

zaluu_54ffa0c17bdbd_1Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүг шүүхээс гэм буруугүйд тооцсон.

Тодруулбал, Г.Алтанхүү нь талийгаач Н.Цэдэн-Ишийн амь насанд хүрээгүй, харин биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон хэмээн гурван жилийн хорих ял оноосон юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины  гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг.

Харин талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан байдаг. Улмаар тус шүүх талийгаачийн гаргасан гомдлыг хүлээн авч, М.Пүрэвсүрэн шүүгчид хуваарилжээ.  М.Пүрэвсүрэн шүүгч хэрэгтэй танилцан, хурлыг товыг гаргасан байна. Ингэснээр энэ сарын 12-нд буюу маргааш Г.Алтанхүүгийн хэргийг хэлэлцэхээр боллоо.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …