7 сартай охины хоолойг цахилгаан хөрөөгөөр хэрчиж хөнөөсөн хэрэг Чикагод гарсан байна. Түүний эмээ 52 настай Manuela Rodriguez нэгдүгээр зэрэглэлийн онц ноцтой гэмт хэргийг үйлджээ. Цагдаагийн хэлсэнээр охин уйлаад зогсохгүй байсан учир ийнхүү түүний хоолойг хэрчижээ. Үүнийхээ дараа тэрээр өөрийгөө хөнөөхөөр оролдсон байна. Manuela Rodriguez өөрийгөө бага зэрэг л гэмтээсэн байна. Түүний шүүх хурал Лхагва гаригт болох юм. Задлан шинжилгээгээр охины хоолойг хэрчихээс өмнө аманд нь оймс чихэж, толгой руу нь хүчтэй цохисон байсныг тогтоосон бөгөөд тархины гэмтэл нь түүний нас барах шалтгаан болжээ. Түүний хөршүүдийн мэдээлсэнээр хэрэг Даваа гаригийн өглөө 9.30 цагийн үед хэрэг гарчээ. Зэргэлдээ амьдардаг залуухан хос “Бид үүнд итгэхгүй байна Бид түүнийг ийм юм хийхээр хүн биш гэж бодож байна. Бие биед их тусалдаг байсан” хэмээн CNN –д хэлсэн байна. Цагдаа нар түүнийг аль хэдийн үхсэн байхад ирсэн бөгөөд түүний талаар сүүлд мэдээлэл өгсөн юм.
Б.Нарангэрэл