Тэд бусад хүмүүсийг бодвол мөрөөдлийн “төсөл”-тэй байдаг бөгөөд урт удаан хугацааны харилцааг хадгалж, албан тушаал ахиж, ажилд орж чаддаг байна.
Ялж, амжилтанд хүрэх хүсэл тэмүүлэлтэй байж, өөрийнхөө бүрэн потенциалыг ашиглах хэрэгтэй. Дараах зүйлс таны хувийн шилдэг байдлын үүд хаалгыг нээх болно.
Мөрөөдлөө олж, түүндээ хүрнэ гэдэг нь та жинхэнэ амьдралаараа амьдарна гэсэн үг. Урам зоригтой болоход бэлэн байж, хамгийн сайнаараа байхад бэлэн байна уу? Гайхалтай урам зоригтой хүмүүсийн дараах дадал зуршлаас суралцаж, амьдралынхаа мөрөөдлөө биелүүлэх эр зоригтой болоорой.
1. Тэд дотроосоо урам зоригтой байдаг
Энэ бол тэднийөөрсдийнх нь хувьд хамгийн шилдэг нь байж, урам зоригоосоо амжилт олох үнэн бодит хүсэл тэмүүлэл юм. Тэд шинэ адал явдалд албадлагаар бус, дотроосоо эрч хүчтэй ханддаг бөгөөд аяллаа олж нээн, асуудлыг шийдвэрлэж, суралцаж, боломжит үр дүнг сайжруулдаг.
2. Тэд шүүмжлэлд цагаа үрдэггүй
Тэд бусдын амжилт, алдааг өөрсөдтэйгөө харьцуулж, шүүмжлэхийн оронд бодитоор ажиглаж, суралцдаг. Тэд шүүмжлэгч, хов жив ярьдаг хүмүүсийн алинд ч цагаа үрэхийг хүсдэггүй.
3. Тэд даруу төлөв байдаг
Тэд өөрсдийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйхад бэлэн байдаг. Тэд бусадтай эргэх холбоотой байхыг дэмждэг бөгөөд тэрхүү эргэх холбоогоо зөв чиглэлд алхам хийхэд ашигладаг.
4. Тэд анхаарлаа хааш нь чиглүүлэхээ мэддэг
Бид болохгүй байгаа зүйлс болон муу туршлагуудад анхаарахын оронд болж бүтэж байгаа зүйлс болон амжилт дээр анхаарах хэрэгтэй. Хэрэв тэд буруу тооцоолсон бол өөрчлөлт хийж, зөв хийж байсан зүйлсийнхээ тухай боддог.
5. Тэд хүчтэй байдаг
Тэд бусад хүмүүс юу бодож байгааг үл харгалзан өөртөө үнэнч байдаг. Тэд дан ганц бусдад таалагдахын төлөө амьдардаггүй..
6. Тэд тааламжтай байгаа зүйлээ ч орхидог
Гайхалтай урам зоригтой хүмүүс тааламжгүй зүйлсийг ч даван гардаг. Тэд хүсч байгаа зүйлдээ хүрэхийн тулд хялбар замыг хэзээ ч сонгодоггүй. Тэд тааламжтай зүйлээ орхиод өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож чаддаг. Тэд өөрсдийн чадвартаа итгэдэг төдийгүй топ түвшинд гарч ирж чадна гэдгээ мэддэг.
7. Тэд тасралтгүй суралцдаг
Тэд маш их уншдаг бөгөөд амжилтанд хүрэх, аливааг хийхийн тулд үргэлж шинэлэг, үр дүнтэй бөгөөд хурдан арга замуудыг харж, эрж хайж байдаг гайхалтай ажиглагч нар байдаг. Тэд хувь хүнийхээ хувьд өсч хөгжин, тасралтгүй суралцах хэрэгтэй гэдгээ мэддэг.
8. Тэд хүсч байгаа зүйлээ мэддэг
Тэд өөрсдийнх нь амьдрал ямаршуухан байх вэ, хэн болохыг хүсч байна вэ гэдгээ мэддэг төдийгүй тэрхүү зүйлдээ хүрэх тов тодорхой алсын хараатай байдаг.
Тэд ямар зүйлсийг хийх вэ, ямар зүйлийг хийхгүй байх вэ гэдгээ мэддэг мэргэн ухаантай байдаг. Тэдний уриа бол “Хэзээ ч бүү бууж өг” болон “Боломжгүй зүйл гэж байхгүй” .
9. Тэд бууж өгдөггүй
Тэд замдаа гацсан үед асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг гаргаж, үйлдэл хийж, ажлаа хурдасгадаг. Тэд өөрсдийнх нь сонголт, зам мөрийнх нь нэг хэсэг биш л бол “тэмцээнийг” орхих хэрэгтэй гэдгийг ойлгодог.
10. Тэд бусдыг буруушаадаггүй
Тэд бусдын гаргасан бүтэлгүйтлийг хэзээ ч буруушаадаггүй. Тэд өөрсдийнхөө үйлдэл, сонголтонд нь бусад хүмүүс биш өөрөө л хариуцлага хүлээх ёстой гэдгийг ойлгодог.
11. Тэд өөрсдөдөө цаг гаргадаг
Тэд урам зоригтой байж, тоглоомын оргилд хүрэхээ болон өөртөө цаг гаргах хэрэгтэй гэдгийг мэддэг. Тэдэнд материаллаг зүйлсээс илүү өөртөө цаг гаргаж, анхаарал хандуулах нь чухал байдаг.
12. Тэд өөрсдийгөө урам зоригтой хүмүүсээр хүрээлүүлдэг
Тэдний найз нөхөд итгэлтэй, эерэг, ямар ч болзолгүйгээр тэдэнд тусалдаг хүмүүс байдаг. Тэдний найз нөхөд хэрэгтэй үед нь дэргэд нь байж, бүтэлгүйтсэн үед нь эргээд хөл дээрээ босоход нь тусалж чаддаг.
Түлхүүр үгзөвлөгөө
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …