Үхэхээсээ өмнө очиж үзэх газрууд /3-р хэсэг/

11. Мексикийн Найкад байрлах талстан уурхай

Мексикийн Чихуахуа муж улсын Найка уурхайн талстан бүрхүүлт газар. Талстат агуй нь уурхайн шохойн чулуугаар дүүрэн бөгөөд ойролцоогоор 300 метр гүнд оршдог.  Энд хамгийн чамин болон хамгийн том талстууд байдаг юм.

amazing-places-naica-mine-1 amazing-places-naica-mine-2

12. Канадын Морайне нуур

Морайне нуур нь 14 километр урт Канадын Алберт голоос эх авдаг үзэсгэлэнтэй нууруудын нэг юм. Нуур нь зургаадугаар сар хүртэл оргилдоо хүрч чаддагүй бөгөөд оргилдоо хүрсэн үедээ гүн цэнхэр өнгөтэй болдог байна. Энэ нь гэрлийн хугарлын нөлөөллөөс болдог ба дотор нь агуулагдах чулуунууд нь нуурыг улам өнгөлөг харагдуулдаг байна.

amazing-places-antelope-moraine-lake-2 amazing-places-antelope-moraine-lake-1

13. АНУ-ын Grand Canyon /хавцал/

Grand Canyon нь АНУ-ын Аризона мужид байрлах Колорадо голын дэргэд байдаг сийлж урласан мэт огцом талт хавцал юм. 446 км урт, 29 км өргөн 1,6 км гүн асар өргөн уудам хэмжээтэй байгалын гайхалтай тогтоц юм. Дэлхийн түүхэнд бараг 2 тэрбум жилийн түүхтэй геологийн гайхалтай олдвор бөгөөд Колорадо болон бусад голын урсац нь он удаан жилийн туршид урссаар энэ хавцалыг бий болгосон гэж үздэг.

amazing-places-grand-canyon-1 amazing-places-grand-canyon-2

14. Канадын Далайн нуман хаалга

Энэ гайхамшигт далайн нуман хаалга нь зүүн эрэг дагуух Spurwink-ийн зам дээр байрлана. 4,75 милийг туулж нуман хаалгын нөгөө талд хүрэх зарим үед болгоомжтой явахгүй бол огцом хад хавцал ихтэй учир унах аюултай байж мэднэ.

amazing-places-berry-head

15. АНУ-ын  Monument Valley

Monument Valley нь Колорадын бүс нутагт байрлах том хөндийнүүдийн нэг юм. Өргөн уудам нутаг элс, чулуутай 300 метр орчим өндөртэй байгалийн нэгэн өвөрмөц тогтоц юм. Зэлүүд харагдах энэ хөндийн гэрэл гэгээ нь маш үзэсгэлэнтэй ба кино болон элдэв зураг авалтууд жил тасрахгүй болдог байна. Хэдийгээр энэ хөндий танд танил санагдаж магадгүй ч өөрийн биеэр ирж үзээгүй л бол гайхамшигийг хэзээ ч мэдэрч чадахгүй гэдгийг хэлж чадах юм.

amazing-places-monument-valley-4 amazing-places-monument-valley-3 amazing-places-monument-valley-2 amazing-places-monument-valley-1

Б.Нарангэрэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …