“Марко Поло-2” кинонд Монгол жүжигчдийг шалгаруулж авна

 58459“Марко Поло-2” кинонд Монгол жүжигчдийг шалгаруулж авах болсон талаар өнөөдөр мэдээллээ. Энэ кинонд тоглох гол дүрийн дөрвөн жүжигчнийг хайж байгаа бөгөөд туслах дүрд тоглох Монгол төрхтэй 50 хүнийг шалгаруулж авахаар болжээ. Сонгон шалгаруулалт маргаашнаас МҮОНРТ-д өглөөний 10 цагаас эхлэх гэнэ.

Шалгуулах хүмүүс заавал мэргэжлийн жүжигчин байх шаардлагагүй ба хүрэлцэн ирсэн хүмүүс эхний шатандаа гаднах байдал, дуу хоолой, авьяас чадвараа харуулах юм байна. Кино хариуцсан менежер М.Оргил хэлэхдээ: “Энэхүү киног хийснээр Монголын xIII-xIV зууны үеийн түүх болон ёс заншил, ахуй соёлоо Дэлхийд таниулах сайхан боломж гарч байгаа” гэдгийг онцолж төрөөс болон бизнесийн байгууллагаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.

Кино зураг авалт энэ оны 6 сараас эхэлж, 12 сар хүртэлх хугацаанд үргэлжлэх ба Унгар, Малайзд болох гэнэ. Тиймээс 6 сар хүртэлх хугацаанд өвөрмөц төрхтэй жүжигчдийг хайсаар байх юм. Жүжигчдийн хувцасны загварыг “Монгол Костьюмс” төвийн ажилтан Д.Саруул хариуцан ажиллахаар болжээ.

Л.Цэрэндолгор

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …