Прокурорын газраас судалгаа хийжээ

28282b4e7c4553ecbigХорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ял эдлэх дэглэм өөрчлүүлэх талаар прокурорын гаргасан дүгнэлтийг 2014  онд шүүхээс хэрэгсэхгүй болгосон байдлыг Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс нийслэл, дүүргүүдийн прокурорын газруудын хэмжээнд судласан байна.

Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн прокуроруудаас гаргасан дүгнэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон тохиолдол байхгүй бөгөөд дүүргийн прокуроруудын газраас гаргасан прокурорын дүгнэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон тохиолдол нийтдээ 20 гарсан байна.

Дээрх дүгнэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон тохиолдолыг дүүрэг тус бүрээр авч үзвэл: Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 5, дүүргийн хоёрдугаар прокурорын газрын 8, дүүргийн гуравдугаар прокурорын газрын 5, дүүргийн дөрөвдүгээр прокурорын газрын 2 дүгнэлтийг тус тус шүүхээс хэрэгсэхгүй болгожээ.

Дээрх 20 дүгнэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч дүүргийн  прокурорын газруудаас нийтдээ 7 эсэргүүцэл бичсэний 4 нь хэлэлцэгдэж биелсэн ба 3 эсэргүүцэл хэлэлцэгдээгүй байна.

Тус прокурорын газраас шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж цаашид прокурорын газруудаас анхаарах асуудлууд болон шалгалтын дүнгийн талаар мэдээлэл хүргүүлж ажилласан байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …