Түүний үг нэг л сэжигтэй санагдаад байвал биеийнх нь хэлэмжийг анхааралтай ажигла. Доорх үйлдлүүдийг хийж байвал түүний таныг хуурсан байх магадлал өндөрсөнө.
Худалч эрийн биеийн хэлэмж #1: Хөлөө сандалны хөлний хойгуур хийх
Худал хэлнэ гэдэг эр хүнйи сэтгэлийг зовоодог. Тиймээс үнэнийг халхлах гэсэн оролдлого нь биеэ чангалж, сандарч байгаа хөдөлгөөнөөс нь харагддаг. Хөлөө сандалны хөлний хойгуур хийх нь эсвэл ичиж байгаагийн шинж юм.
Худалч эрийн биеийн хэлэмж #2: Гэнэтхэн гараа халаасандаа шургуулах
Хүнд алгаа харуулна гэдэг нээлттэй, чөлөөтэй, нууж хаах зүйлгүй байгаагийн шинж. Тиймээс худал хэлж байгаа хүн инстинктээрээ алгаа нуух оролдлого хийдэг. Эсвэл тэр гараа нурууныхаа хойно хийх, гар утсаа оролдох гэх мэт завгүй байлгахыг хичээсэн үйлдэл үзүүлнэ.
Худалч эрийн биеийн хэлэмж #3: Нэг эсвэл хоёр мөрөө хавчих
“Би түүнтэй унтаагүй ш дээ” зэрэг танд ямар нэг зүйлийг батлан хэлж байхдаа мөрөө хавчиж байвал үгэнд нь итгэхээ түр азнаарай. Хүн буруугаа хүлээхээс зайлсхийж, үнэнээс зугтахдаа ухамсаргүйгээр энэ үйлдлийг хийдэг.
Худалч эрийн биеийн хэлэмж #4: Долоовор хуруугаараа хамраа үрэх
Энэ бол бусадтайгаа харьцуулвал байнга эхнэрээ хуураад байдаггүй эрийн гаргадаг үйлдэл юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, буруугаа ухамсарлаж байгаа ч хайртыгаа гомдоохгүй гэсэндээ хэлж чадахгүй байгаа эр долоовор хуруугаараа хамрынхаа доод хэсгийг үрдэг аж.