Танд хэн ч татагдахгүй байна уу?

download (1)Битгий ай эмэгтэй хүн бүр л өөрийн гэсэн дотоод гоо үзэсгэлэнтэй байдаг. Мэдээж та хэн нэгэнд таалагдахгүй байгаа юм шиг санагдаж байна уу? Тэгвэл та доорх шинжүүдээс алинд нь илүү тохирохоо олоод ямар арга хэрэглэхээ бодоод үз. Эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн гоо үзэсгэлэн байдаг.

Царай муутай Бие махбодь:
Та эрчүүдэд таалагддаг боловч тэд таныг бэлгийн хувьд сонирхдоггүй, өөрөөр хэлбэл та сайхан бүсгүй биш. Гэхдээ энэ бол та эрэмдэг гэсэн үг биш. Гоо үзэсгэлэнтэй биш боловч олонд таалагддаг эмэгтэй байдаг. Таны гадна төрх, биеэ авч яваа байдалд таныг гутаасан ямар нэг зүйл байдаг, том хамар, хэт өндөр, бөгтөр. Та энэ дутагдлаа бусдын нүдэнд дэндүү ил тусдагийг мэддэггүй байх.
Сэтгэл санаа: Та орчны хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулах гэж оролддог хэдий ч та их сэжигч, ичимхий буюу өөртөө хэт хайртай. Иймээс их зантай харагддаг.
Яах ёстой вэ?: Та өөрийнхөө нэг аятайхан давуу талыг олж, түүнээ бүрэн хэмжээгээр ашигла. Жишээлбэл та сайн үйл бүтээж бусдад туслах дуртай бол үүнд цаг, мөнгө бүү хайрла. Хэрэв та бие даасан чанар, бүдүүлэгдүү зантай бол эелдэг байх гэж дүр үзүүлэх хэрэггүй, таныг шүтдэг эрчүүд олдож л таараа. Нэг үгээр хэлбэл таны гадна төрх ба биеэ авч яваа байдал дотоод ертөнцтэй чинь аль болох сайн зохицож байх ёстой.

Саарал хулгана Бие махбодь:
Та өөрөө дажгүй боловч сексийн хувьд дур булаам биш. Аятайхан боловч бусдын нүдэнд өртөхөөргүй, жижиг хамар, жижиг ам, туранхай бие, үүн дээр хамаг товчоо товчилж, урт банзал, шуудай шиг даашинз өмсдөг. Иймээс та бусад хүмүүсийн дунд ороод биеэ барьдагт гайхаад байх юм алга.
Сэтгэл санаа:
Та буурьтай байх гэж оролддог боловч үнэндээ зүгээр л залхам амьтан. үл анзаарагдам гадна төрхийнхөө цаана нарны доор амьдрах гэж бусадтай тэмцэхээс айдгаа нууж байдаг. Бухимдалд автсан, эцэг эх, найз хүүхнүүд бүхний төлөө явсаар өөрийгөө бардаг.
Яах ёстой вэ?: Та хажууд байгаа өөртэй чинь авцалдахгүй бүхнээс салахыг хичээ. Моодны хувцастай, өөртөө дэндүү итгэлтэй найз хүүхнүүд гэх мэт. Царайлаг найз хүүхнүүдийнхээ гомдол гутралыг сонсож өдрийг өнгөрөөдгөө боль. Та тэдний дэргэд бүр ч ихээр өөрийгөө голж эхэлдэг. Та өөртөө таарах эрийг олохын тулд оюуны хөдөлмөр хийдэг хүмүүсийг анзаар, оюутнууд, эрдэмтэд, зохиолчид. Энэ хүрээнд өрсөлдөөн тийм ч их биш, таны оюун ухаан энд л ашигтай.

Сонгодог төрхтэй гоо бүсгүй Бие махбодь:

Та эмэгтэй шүтэн бишрэгчдээр хүрээлүүлдэг хэрнээ эрчүүд танаас хөндий байдагт гайхаж байна уу? Энэ бол хүйтэн гоо үзэсгэлэнгийн эффект. Та хүүхэд байхдаа мэдээж царайлаг гэгдэж байсан, өсвөр насандаа ч мөн адил иймээс нас биенд хүрэхдээ өөрийн сайхныг бүрэн мэдэрсэн. Хувцаслалтаараа үүнийг улам тодруулдаг. Саарал юбка, тод бус өнгийн сонгодог цамц, сувдан зүүлт гээд.
Сэтгэл санаа: Гадна тайван төрхийн цаана гүн гутрал бухимдал нуугддаг, та шөнөдөө хэн ч хараагүй үед дэрээ тэвэрч уйлдаг. Та өөрийгөө цагаа олж төрөөгүй гэж боддог.
Яах ёстой вэ?: Эхлээд хөхөвчөө тайлж, богино юбка өмс. Та сайн боловсрол эзэмшсэн бөгөөд жаахан аз таарахад та амьдралынхаа ажил хэргийг олж чадна. Улмаар өөрийн чинь стиль, биеэ авч яваа байдал таалагдах тийм эр таарч л таараа.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …