Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх 26 жилийн түүхтэй Залуучуудын Хөгжлийн ПОЛИСИ төв нь сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Сургалт судалгааны ПОЛИСИ төв ажилд орохоор зорьж буй залуусдаа зориулсан “BEST STAFF”сургалтыг зохион байгуулаад удаж байна. Харин энэ удаад ПОЛИСИ төв “best staff” сургалтаа байгууллагын ажилчдыг чадавхижуулах сургалт болгон зарлалаа. Уг сургалт нь 2 долоо хоногийн хугацаатай явагдах бөгөөд доорхи сургалтын хөтөлбөрийн дагуу эрчимжүүлсэн сургалтанд хамрагдах юм.
1. Хандлагаа хэрхэн өөрчлөх вэ? Шилдэг ажилтны хандлагад суралцах нь.
2. Цаг төлөвлөлтийг хэрхэн амжилттай хийх вэ? Ажлын байрны зохион байгуулалтад суралцах нь.
3. Шилдэг ажилтан болох үндэс. \TQM, Хувь хүний маркетинг, Борлуулах техник, SIVA, Бүтээлч хүний долоон чадамж, Шийдвэр гаргалт, Карьер төлөлвлөлт, Гүйцэтгэлийн ур чадвар\.
4. Удирдлага болон баг хамт олонтойгоо харилцах харилцаа. Байгууллагын дотоод харилцааг эерэгжүүлэгч болох нь.
5. Хувь хүний манлайлал, хамтын манлайллыг хөгжүүлэх нь .
6. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх нь, ажлын байрны заавал эзэмших ур чадварууд.
Энэхүү хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдсанаар танай байгууллагын ажилчдын ур чадвар бүтээмж мэдэгдэхүйц дээшлэх болно.