Лондон хотын үндэсний музей уртасгагч ашиглан сельфи хийхийг хоригложээ. Энэ нь урлагийн бүтээлүүд болон түүнийг үзэж байгаа хүмүүсийг хамгаалах зорилготой гэнэ. Уртасгагч ашиглан зураг авах нь том талбайг хамардаг бөгөөд урлагийн бүтээлүүдийг нийтэд нь хамруулах боломжтой гэж үзсэн байна. Мөн өнгөрсөн сард Ром Италид ч энэхүү савааг хориглосон байна. Парисын Луврын музей ч мөн ялгаагүй энэ сараас саваа ашиглан зураг авахыг хориглох шийдвэр гаргажээ. Хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээр ийнхүү саваа ашиглан авсан зураг нь музейн дотоод хяналтыг тэр чигт нь оруулах боломжтой ба обьектод аюул учруулж болзошгүй юм. Ингэснээр хулгай орох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж. Эдгээрээс гадна өөр үнэт бүтээлүүдтэй музей, томоохон барилгууд энэ хуулийг ашиглаж эхлээд байгаа ба үүдэнд нь энэхүү уртасгагчыг хамгаалалтын алба хурааж авах журам гаргасан байна. Хэдийгээр энэхүү багаж нь сүүлийн үед хүмүүсийн сонирхлыг ихээр татаад байгаа боловч ямар нэгэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, олон нийтийн газарт хэрэглэхгүй байхыг хэвлэл мэдээллийнхэн зөвлөөд байна. Энэ нь магадгүй зарим хүмүүст хүйтэн зэвсэг болж болохоор аюултай хэрэгслэл хэмээн үзэж байгаа аж.
Б.Нарангэрэл