Г.Алтанхүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

altanhuu1962703930201503120842Найз охиноо 48 цаг зодож хөнөөсөн гэгдээд байгаа Г.Алтанхүүд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 98.1. зүйл буюу Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр гурван жилийн ял оноосон.

Анхан шатны  шүүх Г.Алтанхүүг найз бүсгүйнхээ аминд хүрээгүй гэж үзсэн бөгөөд  энэхүү шийдвэрийг хохирогчийн тал хүлээн зөвшөөрөлгүй тул  давж заалдаж байгаа.

Тэгвэл хоёр цагийн өмнө Г.Алтанхүүг  шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны 10-р шүүхийн байранд эхэлсэн. Шүүх хурал дөнгөж сая шийдвэрээ гаргаж хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа. Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж байгаа юм.

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …