Эрүүгийн зарим хэргүүдийг шийдвэрлэжээ

32Дорнод аймгийн Прокурорын газраас хүнд, онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж тухайн хэргүүдийг эцэслэн шийдвэрлүүлжээ. Тухайлбал:

1.  О – нь насанд хүрээгүй шүүгдэгч Х – тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2014 оны 12 сарын 09-ний орой 23 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 27 дугаар байрны орцонд иргэн О-гийн амь биед хүч хэрэглэн Самсунг маркийн гар утсыг дээрэмдсэн, шүүгдэгч И нь гар утсыг гэмт хэргийн замаар олж авсан гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлджээ. Энэ хэрэгт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 29 тоот шийтгэх тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И – г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч О болон насанд хүрээгүй шүүгдэгч Х нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар О-д 3 жил 5 сарын хорих ял оногдуулж насанд хүрээгүй шүүгдэгч Х – д 3 жил 5 сарын хорих ялыг тус тус оногдуулж насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулжээ.

2.  Э – нь 2014 оны 10 дугаар сарын 19-ний  өдрийн 16 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Hyundai sonata 3”  маркийн 88-20 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1-а, мөн дүрмийн 9-р бүлгийн 9.1 дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас С, А, Х нар нас барж, Э-ийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт үйлдсэн ба тус аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 30 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Э – г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохирч, нэг хүнд хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55¹дүгээр зүйлийн 55¹.1-д  заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хорих ялыг оногдуулсан байна.

3.  Г – нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Дан байрны 5-1 тоотод иргэн Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж архины шилээр толгойн тус газарт цохиж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүх 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 33 тоот шийтгэх тогтоол гаргаж, Г- д Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55¹ дүгээр зүйлийн 55¹.1-д заасныг журамлан 3 жил 5 сарын хугацаатай хорих ял оногдуулжээ.

4.  Г – нь 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр согтуугаар Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг, Цагаан дэрсний 2-13 тоот хашааны зүүн талд хувийн сэдэлтээр иргэн Д-г зодож бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэж прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнээр анхан шатны шүүх 2015 оны 01 дугаар сарын 23-ны өдөр 23 тоот шийтгэх тогтоол гаргаж, Г-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55¹ дүгээр зүйлийн 55¹.1-д заасныг журамлан 3 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулсан байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …