Нарны зайгаар ажилладаг смартфон бүтээжээ

32_c15f7ee8be08addda34eba13a35255e28a50f1f0Японы Куосега компани олон сая хэрэглэгчдийн мөрөөдөл болсон нарны батерейгаар цэнэглэгдэх смартфоныг хамгийн түрүүнд зохион бүтээжээ. Урьд нь дууны долгионоор цэнэглэгддэг гар утас зохион бүтээх  тухай ярьж байсан бол Куосега компани нарны эрчим хүчнээс цэнэг авах гар утас зохион бүтээсэн байна. Маш нимгэн 0,5 мм зузаантай Wysips Crystal нарны батарей нь  5 мВт\кв.см хүчин чадалтай бөгөөд смартфоны дэлгэцийн дээд болон доод талд байрласан гэнэ.

Куосега өөрийн даруухан дизайн болон үзүүлэлтээрээ дэлхийн зах зээл дээр ялгараад байх юмгүй боловч найдвартай, энгийн гэдгээрээ, мөн  хатуу ширүүн, урьдчилан таамаглах аргагүй шалгууруудыг давж чадсан гэдгээрээ онцлог аж. Мэдээж хамгийн гол давуу тал нь та утсаа цэнэглэх гэж цахилгаанд залгаж орхихгүй нь.

С. Раздук

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …