146 “I phone 6” биедээ нуун хил давуулахыг оролджээ

10897942_935102866530534_3857626338402598832_n146 I phone 6 биедээ нуун хил нэвтрүүлэхийг оролдсон Хятадын иргэнийг өнгөрсөн долоо хоногт Хятадын Shenzhen мужийн гаалийн ажилтнууд илрүүлжээ. Тэрээр өөрийнхөө цүнхэнд 126 харин биедээ 20 гар утасыг наасан байсан нь тогтоогджээ. Хонг Конг улс нь хилээр тоног төхөөрөмж хууль бусаар давуулж болохгүй гэсэн хуультай ба тус иргэн нь энэ хуулийг мэдсээр байж зөрчсөн байна. Түүний баригдсан гол шалтгаан нь олон тооны утас биедээ нааснаас болоод робот шиг алхаж байсан нь сэжиг төрүүлжээ. Хил хамгаалах ажилчид түүнийг хилийн хяналтын хуудсыг бөглөж байхад нь баривчилсан байна. Цагдаа нарын хэлснээр энэхүү гэмт хэрэгтэн нь өмнө нь дөрвөн удаагийн үйлдэлтэй давтан хэрэгтэн байжээ. Хонг Конгийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Хятадын засгийн газраас сүүлийн жилүүдэд иймэрхүү төрлийн гэмт хэрэгтэй ихээр тэмцэж байгаа. Гэсэн хэдий ч наймаачид Хонг Конгод үйлдвэрлэсэн утсыг Хятад руу гарган өндөр үнээр зарахыг наймаачид илүүд үзэн хууль бусаар хил давуулсаар байгаа юм. Мөн тэд гаалийн татвараас зайлсхийн Хонг Конгоос эх газар луу жилд хэд хэдэн удаа олон тооны цахилгаан бараа, тоног төхөөрөмжийг хилээр нууцаар гаргасаар байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд 33000 хэрэгтнийг баривчилан шийтгэсэн ч Shenzhenий гаалиар үүнээс ч олон тооны хэрэг илрээгүй гэсэн судалгаа бий ажээ.

11043415_935102863197201_7998979037823731229_o 10408757_935102853197202_202831237675131415_n

Б.Нарангэрэл 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …