Прокурорууд сургалтанд хамрагдлаа

364-300x224Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн прокурорын газрын прокуроруудад зориулсан хуульчийн үргэлжилсэн сургалтыг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Сургалт судалгааны төвөөс 2015 оны 03 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Говь-Сүмбэр аймгийн төвд зохион байгуулжээ.

Сургалт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйл, 183 дугаар зүйлээр эрүүгийн хэргийг зүйлчлэн шалгахад анхаарах асуудал, дээрх хуулийн адил болон ялгагдах байдал зэрэг сэдвээр явагдаж хуульчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлсэн үр дүнтэй сургалт болжээ.

Сургалтыг Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор сургагч багш доктрант Г.Оюунбаяр удирдаж явуулсан бөгөөд 3 өдөр үргэлжилсэн сургалтанд 20 гаруй прокурор  хамрагдсан байна.

Энэ үеэр Монголын Хуульчдын холбооны ажилтан Ц.Анхтуяа, Л.Пүрэвбямба нар сургалтанд оролцсон прокуроруудад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг  гардуулан өгөх ажлыг зохион байгуулжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …