Дуучин Селин Дион өнгөрсөн оны эхээр урлагаа орхиж буйгаа зарласан билээ. Дуучны нөхөр Рене Анжелилийн биеийн байдал эрс муудаж, эмнэлэгт хүргэгдсний дараа тэрбээр урлагт зориулах цагаа гэр бүлдээ зарцуулж, эхнэр, ээжийнхээ үүргийг гүйцэтгэхээр болсноо мэдэгдсэн юм. Тэгвэл дуучин бүсгүй урлагтаа эргэн ирж байгаа аж. Селин Дион “Твиттер”-тээ “Би эргэн ирлээ. Лас Вегасчуудаа” гэж жиргэжээ. Түүнчлэн дуучин бүсгүй ирэх наймдугаар сард Лас Вегас хотын “Caesar’s” теарт “My heart’s bird” тоглолтоо хийхээр болсон гэнэ. Селин Дион “Нөхөр минь намайг ятгаж чадлаа. Түүний хүсэл намайг тайзан дээр гараад дуулах гэсэн. Нөхрийн минь бие сайн байгаа. Би гэр бүлийнхэндээ хязгааргүй хайртай. Бас тайз, үзэгчид, хамт олондоо гэр бүлээсээ илүү хайртай гэдгээ гэртээ байсан нэг жилийн хугацаанд ойлголоо. Би тайзаа үгүйлж байна” гэжээ.
Түлхүүр үгОддын амьдрал
Санал болгох мэдээ
Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …