Цахим зурвас бичдэггүй, “Twitter” нийгмийн сүлжээнд мэдээлэл ховорхон бичдэг, мөн дуу хураагч бүхий ухаалаг гар утас хэрэглэдэггүй тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама телевизийн “ABC” сувгийн “Jimmy Kimmel Live” шөний инээдмийн хөтөлбөрт оролцохдоо ярьжээ.
“Би цахим зурвас бичдэггүй. Би цахим шуудангаар захидал илгээдэг. Би одоо хүртэл “Blackberry” хэрэглэдэг” гэж Обама ярьсан байна.
Америкийн Ерөнхийлөгчийн хэлснээр, тэрбээр аюулгүй байдлын үүднээс дуу хоолойг бичдэг ухаалаг гар утас хэрэглэх боломжгүй аж. Ийм учраас “орчин үеийн шинэ загварын төхөөрөмжүүд” түүнд байдаггүй байна.
Үүнээс гадна, Барак Обама АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны шинэ цахим хаягийн талаар хөтлөгчтэй ярилцахаас татгалзжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албыг хаших хугацаандаа Хиллари хуулийн заалтыг зөрчин албан хэргийн захидал харилцаандаа хувийн цахим хаягаа ашиглаж байсан нь илэрч олны анхаарлыг татаж байсан билээ.