Б.Бат-Өлзий нь өнгөрсөн оны есдүгээр сард 19 настай эхнэрээ хөнөөж, Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах нүүрсний уурхайд цогсыг нуусан байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм. Б.Бат-Өлзий шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Хоолойг нь боож, ухаан алдсаных нь дараа эргээд сэрээх гэж оролдсон. Сэрэхгүй болохоор нь айгаад нүүрсний уурхай руу очиж, нүхэнд хийгээд орхичихсон” гэж ярьсан байдаг. Хохирогч С нь 19 настай байсан бөгөөд тэд нэг хүүхэдтэй байсан аж. Хэрэг гардаг өдөр тэд хоорондоо маргалдаж, улмаар хоолойг нь боон ухаан алдуулснаас ийнхүү аминд нь хүрсэн байна.
Эх сурвалж: www.mminfo.mn