Жүжигчин Гвинет Пэлтроуг эрүүл амьдрал, эрүүл хооллолтын жинхэнэ донтон гэж нэрлэж болно. Тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнөөс (өөрийнх нь хэлдгээр зөв) хатуу дэглэм барьж, бие махбодоо нарийн хянаж ирсэн. “Daily Mail” сонины тооцоолсноор “Оскар”-ын шагналт бүсгүй өөрийгөө арчлахад сард 22 мянган доллар зарцуулдаг гэнэ. Энэ их мөнгөнд лимфодренаж, рэйкигийн массаж, гэдэс дотор угаах, венийн судсандаа аминдэм тариулах, үрчлээтэй тэмцэх зорилгоор хүзүү, нүүрэндээ лазер хийлгэх, хэт улаан туяаны саун зэрэг тоолж баршгүй их арчилгаа ордог байна. Мэдээж энэ бүхнийг хамгийн үнэтэй салонуудаар хийлгэнэ.
Эдгээр олон аргынхаа ачаар 42 настай Пэлтроу 28 настан шиг л харагддаг аж. Гэхдээ “The Sunday Times”-т бичсэнээр жирийн хүмүүс сард ердөө 230 доллар төлөөд л ийм үр дүн амсаж болох гэнэ.
Эх сурвалж : unen.mn