Ганц бие байхын жаргал

Монголчууд, ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдэг. Тэр утгаараа ганц бие хүнийг жаргадаггүй гэж үздэг.

Харин өндөр хөгжилтэй улс оронд бол ганц бие хүн гэдэг жинхэнэ утгаараа жаргадаг аж.
Яагаад гэвэл тэд чадалтай тэнхлүүн үедээ өтөлж өвгөрсөн хойноо тэжээн тэтгүүлэх мөнгөө урьдчилаад төлчихдөг ажээ. Монголчуудын хувьд болохоор ганц бие хүн гэдэг идэр залуу насандаа л жаргана уу гэхээс өтөлж өвгөрсөн хойноо амьдралын хүнд бэрх үеийг туулах болдог.
Хэрэв төрөл садан муутай хүн бол бүр ч хэцүү болно. Ганцаараа амьдрахад авууштай зүйл байдаг болов уу гэж та асууж магадгүй,байдаг гэнэ.
Харин энэ нь 35 хүртэлх насны залуучуудад л хамаарах аж. Гэхдээ жаргалтай амьдрах гэж ганцаараа удаан хугацаагаар явах хэрэггүй гэдгийг сануулъя!

        Хэн нэгэнтэй шөнө дөл болтол наргиад гэртээ хонохгүй байсан ч үүнийгээ нууж хаах гэж зовохгүй амар.
Жорлондоо орж суухдаа хаалгаа түгжих ямар ч шаардлага байхгүй.
Өглөө шүдээ угааж, нүүрээ янзалж хэдэн цаг болсон ч төвөгшөөх хүнгүй амар.
Гэртээ байхдаа уйдах үедээ ч юмуу, эсвэл онгоцонд усанд орж байхдаа ч дуртай дуугаа чангаар дуулж болно.
Өөрийгөө таргалж турсаныг мэдэхийг хүсвэл дуртай үедээ нүцгэлж шалдлаж толинд өөрийгөө харж болно.
Хэн нэгэн залуутай уулзаад зогсож байлаа гэхэд хардаж сэрдэн хэрүүл хийх хүн байхгүй.
Оготор банзал өмсч, нүүр амаа будаж, үсээ хусуулж, янхан шиг явсан ч хэнээс айж эмээх хэрэггүй.
Үйл хөдөлгөөн, дадсан зуршлыг чинь хорьж цагдах хүн байхгүй.
Гэртээ өрөөн дотуураа шалдан нүцгэн сэлгүүцэж явсан ч шоолох хүн байхгүй.
Амттан чихэр, тансаг идээ будаа идэхийг хүсэж байлаа гэхэд хэнтэй ч хуваалцах шаардлагагүй.
Телевизийн суваг булаацалдах хүнгүй болохоор олон ангит киног тухтай үзнэ.
Хүссэн үедээ найз хүүхнээ гэртээ авчирч хэдэн цагаар ч ярьж сууж болно.
Хэн нэгэн хүнтэй илэн далангүй ярилцмаар байлаа гэхэд хэдэн цагаар ч хамаагүй утсаар ярьж болно.
Гэр орноо цэвэрлэхдээ бухимдах шаардлага байхгүй. Яагаад гэвэл та өөрөө л ийм болгосон шүү дээ.
Дуртай дуучныхаа дууг шөнөжин сонссон ч хэн нэгэнд саад болохгүй амар.
Хоолны дэглэм барьж хүссэнээрээ хооллож болно. “Идчихмээр юм алга” гэж хэн ч уурлахгүй амар.
Хэн нэгэнтэй нууц амрагийн холбоотой байлаа гэхэд бусдаас нуугдах гэж үйлээ үзэхгүй амар. Бүгд л таныг ганц бие гэдгийг мэднэ шүү дээ.
Баяр боллоо гэхэд танайхаар олон хүн шавахгүй. Тэгээд ч хэнд нь ямар бэлэг өгөх билээ гэж шаналахгүй амар.
Хажууд чинь шүүмжилж, хошуу нэмэрлэх хүн байхгүй болохоор хүссэн хувцсаа өмсөөд гарахад амар.
Ганцаараа амьдардаг хүн хамгийн их завтай байдаг болохоор юу хүссэнээ хийж болно.
Бүх юмаа өөрөө хийдэг болохоор хэн нэгэнд таалагдахгүй болов уу гэж айх юмгүй амар.
Гэрт чинь байгаа бүх зүйл, хийж байгаа бүх юм зөвхөн өөрт чинь л зориулагдсан болохоор бүр илүү сайн хийх гэж хичээх шаардлагагүй.
Ганцаараа амьдардаг хүнийг хамгийн их аз жаргалтай гэж үздэг болохоор хүн бүхэн өөр рүү чинь атаархсан харцаар харна.
Ганцаараа амьдрахын аз жаргалыг өөрөөс чинь өөр хүн огт ойлгохгүй тул амьдралынхаа давуу талыг бусдад ярьж гайхуулах гэсний хэрэггүй.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …