Үс будах нь өөрөө их онцлогтой. Тухайлбал үсээ будуулахаасаа өмнө нэг хоёр хоног угаагүй байвал үсэнд будаг сайн орно. Учир нь будаг сайн орохоос гадна будаг нь ямар ч тос, хир буртагийг нэвтэлж орох чадвартай байдаг. Мөн үсээ будуулсны дараа хоёр хоног угаах ёсгүй. Харин угаасны дараа хоёр гурав хоносон байхад нь будахад будагнууд нь шууд шууд нэвчиж ордог.
- Өдөр бүр үсээ угаавал хлор ихтэй ус будгийг эрт арилгадаг.
- Үсээ сэнсдэх тохиолдолд хүйтнээр нь үлээлгэх хэрэгтэй. Халуунаар хааяа л нэг үлээлгэж болно. Үсний индүүг хэрэглэхдээ үсээ хатаагүй, нойтон байхад нь индүүдэж огт болохгүй.
- Хэрэв та өдөр бүр үсээ угаадаг бол өдөр тутмын зөөлөн шампунийг тохируулан хэрэглээрэй.
- Шампунь тохирохгүй бол солиорой. Шампуниар угаасны дараа ангижруулагч массажны тос хэрэглэнэ.
- Байнгын тэжээлийн тос түрхэж чадахгүй бол өдөр бүр үсээ угаасны дараа ангижруулагч хэрэглээд байвал үс тухайн хэмжээний тэжээл ус чийгийг аваад тэнцвэржээд байна гэсэн үг.
- Тэжээлийн тосыг түрхэж амжихгүй бол үсээ угаасны дараа ядаж тэжээлийн тосоороо зайлчих хэрэгтэй.
- Үсийг зөв арчлах нь хамгийн чухал. Юуны өмнө үсэндээ тохирсон шампунийг сонгож бай.