Автобус осолдож 50 хүн нас барлаа

150315043922-brazil-bus-crash-exlarge-169Бразилийн эрх баригчид шашны арга хэмжээнд зориулан шүтээн зөөх автобус гаргасан нь осолдож 50 хүн нас барсан байна. Осол ням гаригт гарсан ба замдаа явж байхдаа хавцал руу унасан байна. Автобус ойролцоогоор 1100 гаруй метрийн өндрөөс унасан ба дотор нь байсан хүмүүсээс 12 нь шархаджээ. Зарим нас барагсдын цогцосыг одоо хайж байгаа юм. Аврагчид онгоц болон 15 түргэний тэрэг гарган аврах ажиллагааг явуулж буйг хэвлэл мэдээллийнхэн мэдэгдээд байна. Мөн зорчигчидоос 4 хүүхэд гэмтсэн нь тогтоогдлоо. Бразил улс нь сүүлийн жилүүдэд авто ослоор нас барах тохиолдол их байгаа ба энэ нь АНУ-ын дараа орох үзүүлэлттэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. 2010 оноос хойш зам тээврийн ослоор 43869 хүн нас бараад байгаа юм.

Б.Нарангэрэл

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …