Пандад хазуулсаны шанд 83 мянган доллар авчээ

32_b3b230ec0768ac81cbb365f5f9224eb47ce9bb32Хятадын Ганьсу мужийн нэг тосгоны оршин суугч панда бааавгайд хазуулсан байна. Тэр хавийн ойд  100 гаруй хулсны бааавгай байдаг бөгөөд тэдний нэг нь дээрх тосгон руу орж иржээ. Хүмүүс түүнийг барьж авахаар хөөсөн бөгөөд баавгай сүүлдээ зугтаж хазуулсан эрийн газар дээр ирж түүн рүү гэнэт дайрч хөлийг нь хазсан гэнэ. Зуураад тавихгүй байсан баавгай руу нэг нь пальтогоо шидсэний дараа л панда зугтсан байна. Баавгайд хазуулсаны дараа хохирогч эр 6 цаг үргэлжилсэн хагалгаанд орсон байна. Харин хохирогчийн хүү нь панда амьдардаг ойн аж ахуй болон дархан цаазат газрын эрх баригчдыг шүүхэд өгсөн гэнэ. Шүүх пандад хазуулсан хүнд 83 мянган доллар төлж хохирлыг барагдуулах шийдвэр гаргажээ.

 

 

С. Раздук

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …