Гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээллийг шалгав

гэмт_хэрэг_1Авлигатай тэмцэх газар 2015 оны 3 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэж, эрүүгийн 50 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг түдгэлзүүлэх, эрүүгийн 1 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэтгэж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …