ОХУ-тай хил орчмын бүс нутгийн гамшгаас хамгаалах чиглэлээр хамтарна

80699962548ca72343950d8adcc51395“Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож буй Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын  Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайд Владимир Андреевич Пучковтой уулзлаа.

  1995 онд Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай  Монгол улс, ОХУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 13 удаа болж, бүс нутгийн хуралдааныг жил бүр 2-3 удаа тогтмол хийж байна.

 Мөн өнгөрсөн 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Ойг түймрээс хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан.

978254b3e26ad7fc0bb5bcd01fc9f8beЗөвхөн хоёр орны хэмжээнд төдийгүй дэлхий нийтийг  гамшгаас хамгаалах чиглэлээр Шадар сайд У.Хүрэлсүхийн тус хурал дээр хэлсэн үг, тавьсан саналыг бүрэн дэмжиж, санал нэг байгаагаа ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайд Владимир Андреевич Пучков илэрхийллээ.    Мөн ”Хоёр орны хувьд  байгалийн гамшиг, аж үйлдвэрийн ослын үед хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Шинээр хөдөө аж ахуйн салбар болон  халдварт өвчнөөс үүдэлтэй хор хохирлыг арилгах асуудал дээр хамтран ажиллая. Үер усны аюул, гал түймэр, газар хөдлөлт хил орчмын бүс нутагт гамшгаас сэргийлэх, хамгаалах чиглэлээр ч хамтрая” гэсэн саналыг  сайд В.А.Пучков тавьсан байна.

ОХУ-ын сайд В.А.Пучков 5 дугаар сард Москвад Монгол, Оросын аврагчдын хамтарсан сургуулилт хийхэд Шадар сайдыг хүрэлцэн ирэхийг урилаа.

 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …