Дэлхийн хамгийн том урлагийн яармаг болох Азийн уран бүтээлчидийн үзэсгэлэн Хонг Конг хотноо болж байна. Энэ үзэсгэлэн яармагт нийт 3000 гаруй уран бүтээлчид оролцож байгаа юм. Азийн урлагийн чиг хандлагад томоохон байр суурь эзэлдэг гэж хэлж болох энэхүү наадам нь Хонг Конгийн хамгийн томд тооцогдох Базелийн үзэсгэлэнд зохиогдож байна. Гурав дахь жилдээ зохиогдож байгаа наадмын гол зорилго нь худалдан авагчдыг татах зорилготой ба уран бүтээлчид ч өөрийн шилдэг гэсэн бүтээлүүдээ толилуулдаг юм. Мэдээж энэ зүгээр нэг шоу үзэсгэлэн гэхээсээ илүү 650000 гаруй урлагийн бүтээл дэлгэгдсэн томоохон хэмжээний наадам гэж хэлэхэд болохоор. 30000 гаруй хавтгай шоо метрийг хамарсан үзэсгэлэнгийн энэ жилийн онцлох бүтээл нь Линда Кеннедигийн бүтээл ба худалдан авагч үзэгчид мөн бусад уран бүтээлчдийнхээ сонирхлыг маш ихээр татаж байна.
Б.Нарангэрэл