Францын засгийн газар терроризмыг сурталчилсан гэж үзэн анх удаа хэд хэдэн сайтыг хаасан байна. “Терроризмыг дэмжсэн” гэж үзэж нийт 5 сайтыг хааснаа Францын Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна. Ийм хязгаарлах арга хэмжээг анх удаа авч байна гэж хуулийнхан мэдэгдсэн байна.
Эдгээр сайтуудын зарим нь Исламын улс бүлэглэлийн видео бичлэгийг тавьсан байсан гэнэ. Өнгөрсөн 2-р сард Францын засгийн газрын гаргасан тогтоолын үр дүнд энэхүү хязгаарлалтыг шүүхийн шийдвэргүйгээр хийх боломжтой болсон байна. 1-р сард болсон алан хядах үйл явдлын дараа терроризмтэй тэмцэх олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ юм.